Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг зохион байгуулах удирдамжийн талаар Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-6” аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан, хоёр үе шаттайгаар зохион байгуулах болсныг мэдээлсэн юм.
Нэгдүгээр үеийг зургадугаар сарын 10-25, хоёрдугаар шатыг нь наймдугаар сарын 5-20-нд зохион байгуулахаар болсон гэнэ. Өдгөө нийслэлд 38.838 улиас бий бөгөөд 46.9 хувь буюу 18.232 нь эм, 20.606 нь эр аж. Дээрх ажлын хүрээнд 235 байршлын 23.124 навчит мод, 4683 метр урт ургамлын хашлагыг засварлах юм байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 50 хувь хүртэл буурах боломжтой талаар дурджээ.
Үүнээс гадна энэ онд нийтийн эзэмшлийн 2.000 улиасны үр хөврөлийг багасгах генийн дэвшилтэт аргыг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болсон гэнэ.