Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт бэлчээрт байсан үхэр лүү баавгай дайрчээ. Мөн энэ үед малчин нь бэлчээрт явж байсан бөгөөд зугтаж амжсан гэнэ. Одоогоор тус малчны хоёр үхэр алга болсон бөгөөд сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай харагдах болсон аж. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул идэш, тэжээлийн хомсдолд орсон баавгай суурьшлын бүсэд орж ирэх болсон хэмээн албаныхан мэдээлэв. Улмаар хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхаарууллаа.