Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ой бүхий талбай эзэлдэг билээ. Тэгвэл сүүлийн 30 жилийн хугацаанд ойн доройтол, хомстлын хэмжээ буурсан ч 420 сая га ойн талбай устсан гэх судалгаа гарсан байна. 1990-ээд онд жилд дунджаар 16 сая га ойн талбай устдаг байсан бол 2015-2020 онд 10 сая га талбай болж буурсан гэнэ. Устаж буй ойн хэмжээ буурсан нь сайн хэрэгч нийт 400 гаруй сая талбай мод устсан нь манай улсын хувьд өндөр үзүүлэлт. Иймээс зөв зохистой арга замаар дэлхийн ойн экосистемийн тэнцвэрийг хамгаалж улмаар биологийн олон янз байдал түүний тогтвортой ашиглалтыг бий болгох боломжтой юм.