Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийг ухаж, байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг таслан зогсоожээ. Эл хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газрынхан шалгаж байгаа бөгөөд тус иргэдэд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, эрүүл ахуйн шаардлага хангуулж буй гэнэ. Дээрх сумд цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор орон нутгийн өөрөө удирдах байгууллагынхан цагдаагийн алба хаагчидтай хамтран байнгын эргүүл хийж эхэлсэн гэнэ.