Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо "Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж, залуу хуульчдыг хамруулжээ.
2021 он болон өмнөх онуудын хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг нөхөн тооцох 14 дэх удаагийн сургалтыг 2021 оны тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Энэхүү сургалтын үеэр Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааны онцлог” сэдвээр, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд “Цахим гэмт хэрэг” сэдвээр, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын референт Д.Монголжингоо “Нийгмийн даатгалын шимтгэл” сэдвээр, "Summa Cum Laude" ХХК-ийн "Эрх зүй ба Эдийн засгийн хүрээлэн"-ийн багш Э.Нямбаатар “Үүрэг гүйцэтгэх эрх зүй: Худалдах, худалдан авах гэрээнд үүрэг гүйцэтгэх эрсдлийг хуваарилсан нь” сэдвээр, УБЕГ-ын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ “Улсын бүртгэлийн хууль тогтоомж” сэдвээр, "Эм-Си-Эс холдинг" ХХК-ийн Нийцлийн ахлах менежер Л.Пагамсүрэн “Комплаенсийн талаарх ерөнхий ойлголт (Хөрөнгө оруулалтад тавигдах комплаенсийн шаардлага, Комплаенсийн тогтолцоо)” сэдвээр тус тус хичээл заасан.
Тус сургалт нь хуульчийн үргэлжилсэн сургалтын гурван багц цаг олгох сургалт байсан бөгөөд 80 гаруй хуульч хамрагдлаа.