Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар өчигдөр 13.59 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон судал, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй хэмээжээ.