Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг орших Сөртийн-Адаг гэх газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 14.40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Улмаар Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хангал сумын Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд түймэр дэгдсэн газарт очжээ. Одоогоор галыг унтраагаагүй бөгөөд дээрх алба хаагчид түймрийг зогсоохоор ажиллаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.