Орос, Японы хооронд маргаан дэгдээсэн Курилийн арлын асуудал дахин хурцадлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн онд өмнөд Курилийн аралд айлчилсныг япончууд эсэргүүцэн Токиод цуглаан зохион байгуулсан тухай АР мэдээлэв.
Өнгөрсөн даваа гаригт Японы Ерөнхий сайд Наото Кан “Д.Медведевийн эл айлчлал уучилж болшгүй доромжлол байсан” хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько “Улсынхаа нэг мужид очихдоо Ерөнхийлөгч хэн нэгнээс зөвшөөрөл авдаггүй. Д.Медведев Курилийн арлуудад дахин айлчилна” гэжээ.
Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Наото Каны мэдэгдлийг буруушааж буйгаа илэрхийлсэн байна.