Чеченийн салан тусгаарлах “Эмирата Кавказ” бүлэглэлийн тэргүүн Доку Умаров Москвагийн олон улсын “Домодедово” нисэх буудалд болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж мэдэгджээ. Кavkazcenter.com цахим хуудсанд нийтлэгдсэн 15 минутын дүрс бичлэгтээ тэрбээр “Нисэх онгоцны буудалд болсон дэлбэрэлтийг би хамтрагчидтайгаа зо хион байгуулсан.
Бурхны авралаар тусгай ажиллагаа амжилттай боллоо. Жижиг үндэстнийг минь үгүй хийхийг хүсэж буй хүмүүсийн эсрэг бид үргэлжлүүлэн тэмцэх болно. Хэрэв оросууд Кавказыг тайван орхихгүй бол хүссэн газартаа, хүссэн үедээ халдлага зохион байгуулахаа амлаж байна” гэжээ.