Португалийн цагдаа нар 17 настай Марта охиныг бэлгийн мөлжлөгөөс чөлөөлсөн байна. Испанийн Севия хотын оршин суугч Кастилло түүнийг 2009 онд өргөж авсан аж. Үүнээс хойш охинд байнга бэлгийн дарамт учруулж байсан гэнэ. “Паблиш испаниш” сонинд бичсэнээр Кастилло охиноо аваад Португалд амьдрах болсон бөгөөд хөршүүд нь анзаарснаар цагдаад мэдэгджээ. Испанийн талын хүсэлтээр Португалийн цагдаа нар Кастиллог хүн амины хэрэгт давхар шалгаж байгаа аж.