АНУ-ын Огайо мужид 3.5 тонн химийн хорт бодис тээвэрлэж явсан галт тэрэг осолджээ. Үүнээс болж их хэмжээний гал гарсан байна. Шинжээчид ослын шалтгааныг тодруулж байгаа аж. Мөн тэд химийн бодисын тархалтыг тогтоохоор ажиллаж байна. Уг осол хүн ам багатай нутагт болсон бөгөөд аврагчид иргэдийг нүүлгэн шилжүүлж дуусчээ. Дэлбэрэлтэд хүн өртөөгүй байна.