Польшийн офицеруудыг хөнөөсөн эмгэнэлт явдлын 71 дэх ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Бронислав Комаровский Катыньд айлчлахаар болжээ. ОХУ-ын Смоленск хотоос холгүй орших Катынийн шугуйд Польшийн 21.857 иргэнийг 1940 онд буудан хороосон юм.
Ерөнхийлөгч Бронислав Комаровскийн туслах Томаш Наленчийн мэдэгдсэнээр ирэх дөрөвдүгээр сарын 3-нд болох амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд эрх баригчдаас гадна энгийн иргэд ч оролцох гэнэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Польшийн Ерөнхийл өгч агсан Лех Качиньский эл ёслолд оролцохоор явж байгаад онгоцны ослоор амь үрэгдсэн билээ.