Хэнтий аймгийн Норовлин сумын Сэвэлжит гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг уржигдар 09.22 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15.30 цагт цурамд оруулсан гэнэ. Тухайн өдөр түймрийн дэгдэлтийг бүрэн зогсоож чадаагүй бөгөөд өчигдөр 10.10 цагт унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар дээрх түймэрт 484 га талбай өртсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.