Их Британийн Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд арван мянган цагдааг цомхтгохоор болжээ. Энэ тухай эрх баригч намын тэргүүн, Ерөнхий сайд Дэвид Камерон “Төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн. Урьд нь бид банкны бонусыг хязгаарлах тогтоол баталсан. Энэ удаа сая сая цагдаа нараас 10 мянгыг цомхтгоно. Ингэснээр төрийн байгууллагын зардлыг хэмнэхэд тустай” гэжээ.