Wikileaks цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж мэдэгдэл хийхдээ “Их Британид амьдрах сайхан байна. Гэвч Шведийн Засгийн газар намайг яллахыг шаардсан. Энэ бол АНУ-ын гарт орсон эрх баригчдын хүсэл. Тэд стратегийн түншээ гомдоохыг хүсэхгүй байгаа учраас намайг шоронд суулгахаар төлөвлөж байна. Бусдын үгээр байдаг эрх баригчид бол сул дорой” гэжээ. Тэрбээр хэд хоногийн өмнө олон улсын банкны үйл ажиллагааны талаарх нууц баримтуудыг дэлгэхээ мэдэгдсэн юм.