Өнгөрсөн нэгдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгын дүнд Хартумаас салан тусгаарлаж, өөрийн улсаа байгуулахаар болсон өмнөд суданчууд одоо нийслэлээ байгуулахаар зэхэж байна. “Sudan Tribune” сонинд мэдээлснээр Жуба хотоос зүүн урагш орших мужид нийслэлийнхээ шавыг тавихаар шийдсэн аж.
Ирэх долдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо тунхаглах өмнөд суданчууд нийслэл хотоо таван жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байгаа юм.