Гурван долоо хоногийн турш жагсаал хийж, Ерөнхийлөгчөө огцруулсан тунисчүүд төрийн эрх барьж байсан намын үйл ажиллагааг зогсоохыг хүсэж байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Фахрат Ражигийн мэдэгдэж буйгаар нийслэл болон орон нутагт байгаа намын үүрүүдийг татан буулгаж, үйл ажиллагааг нь хориглох аж.
Тунисийн Үндэсний телевизээр энэ тухай мэдээлэхдээ “Намын үйл ажиллагааг зогсоох нь зүйтэй. Төр удирдаж байсан намын гишүүд хууль завхруулж, улс орныг эдийн засгийн хямралд оруулсан. Хэрэв энэ нам үйл ажиллагаагаа явуулсаар байх юм бол дахин ийм явдал давтагдахыг үгүйсгэхгүй.
Тэгэхээр энэ намын үзэл баримтлалыг ард түмэнд ухуулан таниулах ажлыг хориглох шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээжээ.
Х.ОДОНЧИМЭГ