Баянзүрх голд автомашин живж байна гэх дуудлагыг энэ сарын 26-нд Налайх дүүргийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус хэлтсийн аврах ажилчид 36 настай, эрэгтэй Г, 29 настай, эмэгтэй С, гурван настай, эрэгтэй Э, хоёр настай, эрэгтэй И нарыг автомашинтай голд живж байсныг татан гаргасан гэнэ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй ч дулааны улирал ирсэн учир анхаарал, болгоомжтой байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
Мөн цаг агаар дулаарсантай холбогдуулан гол, мөрнийг автомашинаар гатлахгүй, зөвшөөрөгдсөн зам, гүүрээс өөр гарц, гармаар зорчихгүй байхыг анхаарууллаа.