Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн томоохон хотуудад өрнөсөөр байна.
Үүнээс үүдэж тус улсын эрх баригч Үндэсний ардчилсан намын удирдлагад халаа сэлгээ хийсэн тухай АР агентлаг мэдээлжээ.
Намын удирдах ажилтнууд, тэр дунд Ерөнхийлөгч Хосни Мубаракийн хүү Гамаль Мубарак хүртэл албан тушаалаасаа огцорсон байна.
Үндэсний ардчилсан намын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Хусам Бадравиг томилсон бөгөөд “Ингэснээр өдөр ирэх тусам газар авч буй үймээнийг зогсоож чадна” хэмээн найдаж буйгаа Хосний Мубарак хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн аж.