“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдааныг зарлалаа.Нийслэлийн Засаг даргын энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/338 дугаар захирамжийн дагуу Туул голын эргийн дөрвөн байршилд иргэд, олон нийт амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлох зорилго бүхий 20 сая төгрөгийн шагналын сантай, концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлаад байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд ирэх сарын 20 хүртэл Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авах гэнэ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-нд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт байршуулж, олон нийтийн дунд санал хураалт явуулах гэнэ. Уралдааныг дүгнэхдээ нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан үүрэг бүхий комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэх аж