Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үеэр хөл хорио тогтоосны улмаас Британийн хүүхдүүд эх хэлээ эзэмшихэд бэрхшээл тулгарчээ. Энэ нь үгийн баялгаа арвижуулахад шаардлагатай нийгмийн харилцааны хомсдолтой холбоотойг буяны “Education en¬dowment foundation” байгууллагаас хийсэн судалгаа харуулсныг ВВС уламжлав.
Судлаачдын хэлснээр англи хэл судлахад нь туслах шаардлагатай 4-5 настай хүүхдүүдийн тоо цар тахлын үеэр олширчээ. Өнгөрсөн оны есдүгээр сард элссэн хүүхдүүдэд харилцааны талаар илүү анхаарал тавих хэрэгтэй гэж Британийн 58 мянган бага сургуулийн багш нарын 76 хувь нь мэдэгдсэн байна. Сурагчдын хэл ярианы хөгжлийн түвшин хэтдээ мэдлэг эзэмших үйл явцад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн багш нарын 96 хувь нь санаа зовж буйгаа илэрхийлжээ. Үүний дагуу Британийн Засгийн газар бага насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд, ялангуяа бэлтгэл ангид суралцагсдад нэмэлт тусламж үзүүлэхэд 18 сая фунт стерлинг зориулахаа мэдэгдсэн байна. Эмээ, өвөөтэйгөө маш ховор уулзаж, нийгмийн харилцаанд бараг оролцохгүй, бусад хүүхэдтэй тоглох боломжгүй, гудамжинд амны хаалт зүүж явсан нь хүүхдийн хэл ярианд сөргөөр нөлөөлснийг судалгаанд тэмдэглэжээ.