Хэнтий аймгийн Норовлин сумын Бэрхийн давааны ар гэх газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 17.20 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21.00 цагт цурамд оруулж, 23.00 цагт бүрэн унтраасан гэнэ. Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.