Сэлэнгэ аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуулын газрынхны хамтарсан ажлын хэсэг тус аймагт мод бэлтгэх, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.
Харамсалтай нь, Алтанбулаг, Баруунбүрэн, Хүдэр сумд мод бэлтгэлийн ажлыг шалгахад 12 аж ахуйн нэгж зөрчил гаргасан байжээ. Эдгээрт зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, таван аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэнэ. Шалгалтаар энэ мэт зөрчил илэрсэн тул бусад сумдын мод, модон материал худалдаалж буй захуудад хяналт шалгалтын ажлыг хийхээр болсон байна.