Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилгаар "Өрх бүр нэг мод" аян эхлүүлээд буй. Энэ жилийн бүх нийтийн мод тарих өдрөөр иргэн бүр хашаандаа нэг мод тарихыг уриалсаар бидний хүрээлэн буй орчинд олон эерэг зүйлийг бий болгох юм. Тодруулбал, өрх бүр нэг мод тарьж , түүнийгээ арчилж ургуулж чадах аваас тэрхүү мод амьдралынхаа турш ?? сая төгрөгөөр үнэлэгдэх хүчил төрөгчийг ялгаруулж, ?? сая төгрөгөөр үнэлэгдэх агаарыг цэвэршүүлж, ?? сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж , ?? сая төгрөгөөр үнэлэгдэх хөрсний эвдрэлийг хамгаалдаг болохыг холбогдох албаныхан хэллээ. Мөн цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон энэ үед хашаандаа мод тарихыг залуус бусдадаа уриалаад байна.