“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн дэргэд "Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл" байгуулагдлаа.
Эл зөвлөл нь:
- Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг нэгдсэн бодлоготойгоор жуулчны урсгал нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодод сурталчлах ажлыг зохион байгуулах;
- Аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралтын газар, рашаан сувиллын нэгдсэн бүртгэл хөтлөх, Монголын аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сүлжээ, санг бий болгож олон нийтэд хүргэх;
- “MICE” буюу Олон улсын хэмжээний үзэсгэлэн, дотоодын эвент, арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
- Аялал жуулчлалын байгууллагын гэрчилгээжүүлэлт, үйлчилгээний стандарт, зэрэглэл олгох;
- Аялал жуулчлалын хүний нөөцийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалтуудыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулах;
- Олон улсын аялал жуулчлалын салбар дах зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж боловсруулах, дээд байгууллагыг мэдээллээр хангах;
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг инновац шингээж хөгжүүлэх;
- Аялал жуулчлалын менежмент, маркетингийг сайжруулах, зөвлөгөө өгөх;
- Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол олгож олон нийтийг мэдээллээр хангах;
- Гадаад, дотоодын хандивлагч нартай хамтран аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах олон талт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх гэнэ.
Аялал жуулчлалын салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн тус зөвлөл эл салбарын үйл ажиллагааг хэлэлцэн, баталгаажуулж, аялал жуулчлалын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэж ажиллана хэмээн холбогдох албаныхан хэллээ.