УОК-оос хөл хориог тавдугаар сарын 8 хүртэлх хугацаанд сунгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Эл шийдвэртэй холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тавдугаар сарын 7-ныг дуустал ажиллахгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Тиймээс иргэд заасан хугацаанд тус газрыг зорихгүй байх нь. Ташрамд дурдахад, вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 14-28 хоногт дархлаа бүрэн тогттол иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, халдвараас урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулсаар буй.