Нийслэлийн Засаг даргын А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэр газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонг авч, талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан гүйцэтгэж буй. Тэгвэл тус албаныхан “Тэди” худалдааны төв, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хангарди ордон, МУИС-ийн Экологийн боловсролын төв, Дашчойлон хийд зэрэг газруудын гаднах зам, авто зогсоолд зөвшөөрөлгүй байршуулсан хаалтыг авч, талбайг нь чөлөөлжээ.