Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдаж, хоёр улсын цөлжилтийн нөхцөл байдал, тэмцэх технологийн талаар мэдээлэл солилцлоо. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа шар шороон шуурганы станцын байршлыг тогтоох, хамтран хэрэгжүүлэх төслийн баримт бичгийг боловсруулахаар болжээ.
Мөн Үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн төлөөллүүдтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлийн суурь судалгаа, бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон байна.