Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 21-ны байдлаар нийслэл, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг зургаан аймгийн 11 сумд 13 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн ес, хээрийн 280.660, нийт 280.669 га талбай өртсөн гэнэ.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх газраас энэ оны дөрөв, тавдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байгааг мэдэгджээ. Одоогоор Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймагт ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймагт дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр бага зэргийн байгаа аж.
Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй учир иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.