Хөл хорио тавигдахаас өмнө Нийслэлийн хот тохижилтын ажилчид иргэдийг эрүүл, аюулгүй орчинд угтаж авахаар авто зам, гудамж талбайг цэвэрлэж буй. Тэгвэл тус албаныхан өчигдөр дараах ажлуудыг гүйцэтгэжээ.
- Л.Энэбишийн өргөн чөлөө дагуух 10 сектор бүхий булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил 10 дахь өдрөө үргэлжилж буй. Булеварын хамгаалалтын шонгийн 210 ширхэг нүх ухаж бэлтгэн 15 ажилтан гүйцэтгэсэн.
- Даралтаар ус шүршигч техникээр хороолол дундах гудамжны авто замын голын тусгаарлах шар хайс хашлага болон гацуур, нарс модны шилмүүст модыг угаасан.
- Автобусны буудал, сандал, хогийн савыг байгууллагын ажилчид өөрсдөө зохион бүтээсэн “Сойтогт угаагч” машинаар болон гараар цэвэрлэж мөн дулааны шугам дагасан хогийг цэвэрлэсэн.
- Зүлэгт талбайн өнжмөл шар өвс тармуурдах, мод бутны тогоо гаргах болон савтай модны арчилгаа цэвэрлэгээ, услалт мөн тогоо нь эвдэрсэн бутны тогоог дахин сэргээж шинэ тогоо гаргаж тогтоожээ.
- Түүнчлэн бүх алба хэлтсийн ажлын болон амрах байранд ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийгдэж “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд нийт 47 машин техник ашиглаж ажиллаа