Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Чойжингийн-Ар гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 15.01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 20 километр замыг туулан 16.00 цагт очсон гэнэ. Алба хаагчдыг очиход орон нутгийн иргэд түймрийг намжаахаар ажиллаж байсан бөгөөд галыг бүрэн унтраасан байна. Одоогоор хохирлыг хэмжээг тодорхойлохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан байдлаар 4.5 га талбай өртжээ.