Иргэний нисэхийн үндэсний төв Олон улсын нисэх буудлуудын зөвлөлд гишүүнээр элсжээ. Эл зөвлөл нь дэлхийн нисэх буудлуудын худалдааны төлөөлөл бөгөөд 1991 онд байгуулагдсан юм. мөн Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтарч нисэх буудлын стандарт, бодлого, зөвлөмжийг боловсруулж, дэлхийн өнцөг булан бүрд мэдээлэл, сургалтын боломжоор хангах үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор олон улсын 641 нисэх буудлын операторууд 176 орны 1957 нисэх буудлуудыг төлөөлж ажиллаж буй. Эл зөвлөлийн хэрэгжүүлж буй “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл” хөтөлбөрт манай улсын нисэх буудлууд хамрагдсанаар олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй, эрүүл орчинг бүрдүүлж зорчигчдод үйлчлэх юм. Тус хөтөлбөрт бүс нутгийн бүх нисэх буудлууд сайн дураараа хамрагдах эрхтэй аж. Одоогоор манай улс олон улсын Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлээ авахаар бэлтгэж байгааг албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрынхан Олон улсын нисэх буудлуудын зөвлөлд 1995 онд гишүүнээр элсэж байжээ.