Манай улсын 21 аймгийн хөгжлийн түвшиг харьцуулан үзэх, өрсөлдөх чадварыг тогтоох зорилгоор жил бүр “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа”-г хийдэг билээ. 2020 оны дээрх судалгааны үр дүнг өнгөрсөн сард танилцуулсан юм. Эл судалгаанд 21 аймгаас хамгийн их ногоон байгууламжтай нь Өмнөговь хэмээн дурджээ. Ногоон байгууламжийн хэмжээг 0-10 оноогоор үнэлэхэд дээрх аймаг 8.26 оноо авсан байв. Харин Хэнтий 7.29, Дархан-Уул 7.11, Баянхонгор 7.04 оноогоор удаалжээ. Тэгвэл Говь-Алтай 5.0, Баян-Өлгий 4.82 оноогоор хамгийн сүүлд жагссан байна.