Хан-Уул дүүргийн XX хороод байрлах “Мишээл экспо” худалдааны төвийн зүүн талд шинээр барьж буй барилгын барилга угсралтын ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, “Мишээл лайф смайл” компанийн захиалгаар “Ди Ди Эм Ти” компанийнхан хоёр зоорьтой, 20 давхар, үйлчилгээний зориулалттай барилга барихаар угсралтын ажлыг эхлүүлээд байсан юм. Харамсалтай нь, эл газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй бөгөөд угсралтыг эхлүүлэхдээ хөрснөөс гарсан усыг Туул голд цутгаж байсныг шалгалтаар илрүүлжээ. Гурван блок барих тус барилгын сууриас их хэмжээний ус гарсныг 500 метрийн урттай шугам татан, Туул гол руу зайлуулж байсан аж.
Одоогоор А, В блокийн хөрсний усыг С блокийн суурь руу цуглуулсан байгаа гэнэ. Барилгын талбайд 60 гаруй хүн ажиллаж байсныг тараан, угсралтын ажлыг зогсоох үүрэг өгчээ.