Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хужир” гэх газарт хээрийн түймэр гарч, гурван га талбай шатсаныг ОБЕГ-аас мэдээллээ. Жил бүрийн 3-6 сарыг түймрийн аюултай үе хэмээдэг. Тиймээс иргэд ил задгай түлсэн галаа бүрэн унтрааж, болгоомжтой байхыг албаныхан анхааруулж байна.