ЗХЖШ-ын үе үеийн удирдлага, дарга нар төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулдаг гэх хардлагад байнга өртдөг. Угаас авлигын хэрэгт холбогдон шалгуулж байсан албан хаагч олон. Тухайлбал, ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, хошууч Б.Дуламсүрэн, тус хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч, хошууч Д.Сарантуяа, мөн газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч их эмч, улсын байцаагч, дэд хурандаа С.Базаррагчаа нар Эрүүгийн хуулийн 22.1-2-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Тиймээс ЗХЖШ-ын удирдлага авлигаас урьдчилан сэргийлж, авлигатай тэмцэх төлөвлөгөө гаргажээ