ОХУ-ын Донын техникийн, Хөдөө аж ахуйн их сургууль болон Шинжлэх ухааны төвийн судлаач, эрдэмтэд газар тариалангийн салбарт хувьсгал хийх технологи боловсруулж байна. Тодруулбал, олон наст улаан буудайн сорт гарган авахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр жил бүр тариалалт хийх зардлыг эрс бууруулахын зэрэгцээ малын тэжээлийн түүхий эдийн арвин нөөц бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ. Улаан буудай бол нэг наст ургамал. 1928 онд Зөвлөлтийн эрдэмтэн Н.Цицин буудайг тариан түрүүтэй “нийлүүлэн”, ганд тэсвэртэй сорт гарган авсан нь дэлхийн хэмжээнд ургац нэмэгдүүлэх хувьсгал болсон түүхтэй юм байна. Тэгвэл оросууд өдгөө олон наст буудайн ургамал бүхий холимог үр тариа бий болгох эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлж байгаа юм.
Бэлтгэсэн: Э.Хана