Улсын хэмжээнд өчигдөр 742 хүнээс коронавирус илрүүлжээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо манай улсад 18 565 болов. Шинэ тохиолдлуудын 654 нь нийслэлд, бусад нь орон нутагт бүртгэгдсэн байна. “Ковид-19”-ийн улмаас өчигдөр хоёр иргэн эндсэнээр нас барсан хүний тоо нийт 31 боллоо. Коронавирусийн халдвар авсан хүний тоогоор манай улс Ази тивийн 49 улс, бүс нутгаас өчигдрийн байдлаар 38 дугаарт эрэмбэлэгдэв. Харин өчигдөр илрүүлсэн шинэ тохиолдлын тоогоороо наймдугаарт бичигдлээ. Өчигдөр бүртгэгдсэн нас баралтын тоогоор мөн наймдугаарт жагсав. Түүнчлэн нэг сая хүнд ногдох шинэ тохиолдлын тоогоороо долоод эрэмбэлэгдсэн байна. Дэлгэрэнгүйг графикт үзүүллээ.