Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим хэмээх газар өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 16-ны 00.42 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс 00.47 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” гэж мэдээлсэн гэнэ.
Харин эл дуудлагаас хойш гурван цагийн дараа буюу 03.36 цаг дээрх газарт дахин 4.2 магнитудын хүчтэй чичирхийлэл үүсжээ. Иргэдэд мөн л чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол байгаагүй гэнэ.