Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Тиймээс УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчдыг гэрт нь тусгаарлажээ. Тусгаарласан албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсон тул 2021 оны дөрөвдүгээр сарын 16-23-ны өдрийг дуустал Улсын Дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ. Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах юм байна.