Нийслэлийн удирдлага 2013 оноос эхлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийг гүйцэтгэгч компаниуд барилгаа амжилттай барьсан нь ч бий. Иргэдийг орон гэрээс нь хөөх шахам гаргасан хэрнээ чөлөөлсөн газартаа өнөөдрийг хүртэл ганц тоосго өрөөгүй компани ч олон. Барилгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Орон сууцын дэд бүтцийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолыг үндэслэн доорх байршлуудад гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл зарлаж, компаниудыг оролцохыг урьжээ.
БАГЦ | БАЙРШИЛ |
1 | Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11.5 га |
2 | Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Ханын материал" орчим ГХДТ-2013/2/ багцын "Б2", "В", "Г1" нийт 53.6 га |
3 | Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цэргийн хотхон” орчимын А хэсэгчилсэн талбай /нийт 28.2 га/ |
Өмнө нь нийслэлийн удирдлага цүнхний компаниуд шалгаруулсны улмаас олон өрх хохирч байсан түүх бий. Тэдний балгаар өнөөдөр түрээсийн байранд 243, түр орон сууцанд 182, орон сууц худалдаж авсан 38, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн 164 өрх айл бий гэх судалгааг Монголын эмнести интернэшнл олон байгууллага гаргасан байдаг. Тиймээс хохирогчид хийгээд Сонгинохайрхан иргэд гэр хорооллын газрыг дахин барилгажуулахдаа цүнхний компаниуд шалгаруулдаг түүхээ давтахгүй байхыг хүсэж байна.