Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг байрлах "Далан давхар"оршуулгын газарт өнөөдөр (дөрөвдүгээр сарын 14) 14.08 цагт өнжмөл шар өвс шатаж байна гэх дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нэмэлтээр тус ангийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэн 15.00 цагийн үед унтраажээ. Түймэр нэг га талбай өртсөн гэнэ. Иймд Иргэд өнжмөл шар өвс шатаахгүй байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхаарууллаа.