Дэлхийн дээд амжилтын эзэмшдэг, Гиннесийн номд бичигдсэн Дариус туулай хулгайлагджээ. Энэ талаар түүний эзэн Аннет Эдвардс "Английн Уочестершир дэх гэрийнхээ арын хашаанаас Дариусыг алга болсон" хэмээн мэдээлжээ. Харин цагдаагийн байгууллагынхан шалгалтын явцад Дариусыг хашаанаас биш, гэрээс нь хулгайлсан болохыг тогтоосон гэнэ. Дариус нь 2010 онд дэлхийн хамгийн урт туулай хэмээн нэрлэгдэн Гиннесийн номд бичигдсэнээс хойш 11 жилийн турш түүний амжилтыг ямар ч туулай гүйцээгүй аж. Түүний биеийн урт 129 сантиметр бөгөөд хүнс, эмнэлгийн үйлчилгээ зэрэгт нь сард 7.000 ам.доллар зарцуулдаг гэнэ. Түүний эзэн Аннет Эдвардс туулайг олж өгсөн хүнд мянган фунт стерлингийн шагнал олгоно хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: YTN news