Улаанбаатар хотын хаврын цэвэрлэгээг өнөөдрөөс хийж эхэллээ. Тодруулбал, НХТГ-ын Тохижилт үйлчилгээний албаны ажилчид Баянзүрхийн өндөрлөгөөс Нохойтой хөшөө хүртэлх нийтийн эзэмшлийн хогийн сав болон сандал, 264 метрийн урттай хайс, 132 ширхэг хашлагыг угааж, цэвэрлэсэн байна.