Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг албаныхан анхааруулж байна. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар дулаарна.