Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг орчмын Туул гол руу бохир цутгаж байна гэх дуудлагыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. Улмаар тус байгууллагынхан хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд “Ди Ди Эм Ти” компанийнхан барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа хөрсний усыг шавхаж байсныг тогтоожээ. Тиймээс зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн, шалган, шийдвэрлэх ажиллагаа явуулахаар болсон гэнэ. Одоогоор хяналт, шалгалт үргэлжилж байна хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.