Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 10-25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Үүнд:
- А, Т, O, В ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт
- Түр ирэгчийн визийн сунгалт
- Бүх ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын үйлчилгээг www.evisa.mn цахим сайтаар дамжуулан авч болох нь ээ.
Үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын албан ёсны цахим хуудас болон http://mn.immigration.gov.mn/ сайтын “Онлайн туслах”-аар авах боломжтой.