Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл "Парис21"-ийн Гүйцэтгэх захирал ноён Иоханесийн урилгаар "Хүмүүст зориулсан дата" (Data for the People) дэлхийн хэмжээний подкастын 19 дүгээр дугаарт урилгаар оролцлоо. Подкастын үеэр өгөгдлийн ач холбогдол, одоогийн ажиллаж буй салбартаа хэрхэн ашиглаж байгаа талаар болон Монгол Улс дахь "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, сургамжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. ХНХ-ын сайд А.Ариунзаяа Монгол Улсад Бид бодит цагийн статистик мэдээлэлд суурилсан хүртээмжтэй, тогтвортой бодлогыг боловсруулж, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын түншлэлээр дамжуулан Цахим засаглалыг бий болгохын төлөө ажиллаж байгааг онцлон дурдав. Түүнчлэн, ноён Иоханес "Парис21" нь жендерийн статистикийн чиглэлээр цахим сургалтууд явуулахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид боловсролын цахим платформоо илүү өргөжүүлж, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.