Сүүлийн 24 цагт 13591 хүнд шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 598, орон нутагт 106 тохиолдол бүртгэгдлээ.
Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 15,718 боллоо. Мөн хугацаанд 357 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа. Гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 139 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,516 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 1,912
- Хүндэвтэр 588
- Хүнд 118
- Маш хүнд 19 хүн байна.