Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн Зүүн яргайт гэх газар өчигдөр хээрийн түймэр гарчээ. Түймрийг Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон аймгийн Онцгой байдлын газрынхан, Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, захирагч, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран өчигдөр 21.40 цагт түймрийг цурамд оруулж, 23.45 цагт бүрэн унтраасан байна. Тиймээс иргэдийг хуурайшилтын үед анхаарал, болгоомжтой байхыг холбогдох албаныхан сэрэмжлүүллээ.